эхний нүүрлүү
эхний нүүрлүү

한국어 |

English |

 
 

Байгуулл-
агын  тан-
илцуулга

Мэдээл-
лийн
булан

Зөвлөмж

Мэдээлэл

Боло-
всрол

Холбоо

Хандив

L I N K

Бүхэлд харах
 
 
 
 
Хялбар орох
 
 
 
эхний нүүрлүү
мэдээлэлтэй танилцах
өргөдөл гаргах
чөлөөт зарлалын самбар
ивээн тэтгэх
 

▲ Дээшээ

 
 
        
 

 

 
 
 

Үүсгэн байгуулагдсан үндсэн зорилго

Хайрт эх орон , элгэн саднаасаа хол одож хэл , ёс заншил өөр Солонгос улсад ажиллаж байгаа гадаад ажилчдын тоо ихсэж байна . Хууль бусаар ажиллагсадыг оруулаад нийт 100 мянга гаран хүн гэж багцаалсан байна .

Ихэнхдээ Хятдын Солонгос , Флиффин , Непал , Бангладеш , Тайланд , Пакистан зэрэг орноос олноор орж ирэн бөс даавуу , электрон , барилга байгуулалт , үйлчилгээний газар зэрэг жижиг дунд үйлдвэрүүдэд ажиллаж байна .

Энэ явцад маш олон асуудал гардаг . Өөрийн орны цалингийн хэмжээтэй харицуулахад өндөр хөлсөөр ажиллаж буйг эс тооцвол гадаадын ажилчид нь олон хэцүү зүйлийг туулдаг . Ялимгүй буруу ойлголт юмуу хэл ойлголцох бэрхшээлээс гарах асуудлууд , ялгаварласан шаардлагатай ажлын нөхцөл / хууль бусаар ажиллах түүнчлэн “дадлагажигч”гэсэн шалтгаанаар солонгос ажилчдаас ялгаварлан гадуурхагдах /- өөс гадна ялангуяа энгийн иргэдийн соёлын ялгаварлал болон гэмт халдлага зэрэг энэ хүмүүсийн туулж буй бэрхшээл улам гүнзгийрч байна .

Хууль бус гэсэн шалтгаанаар хүний үндсэн эрхээ эдэлж чадахгүй байгаа нь бодит жишээ юм

Мөн ажлаа хийж байгаад гэмтэх тохиолдолд үйлдвэрийн аваарь ослын даатгалд хамрагдаагүй , зүй ёсоор эмчлүүлж чадахгүй байх , хоногт 12-13 цагийн удаан хугацаагаар ажиллаад цалин хөлсөө авч чадахгүй байх тохиолдол үнэхээр их байгаа бөгөөд “хууль бус ажилчин” гэсэн нэрэнд баригдаж үүнийг шийдвэрлэх арга замыг олж чадахгүй байгаа нь бодит байдал юм .

Цаашилбал паспортыг нь хураан авах , албадан ажиллуулах , хамаагүй зодож дураар аашлах тохиолдол их байна .

Солонгосын засгын газар энэ хооронд эдийн засгийн хөгжлийн явцаас зайлшгүй бий болох бага хөлсөөр ажиллах хүчийг нөхөх үүднээс гадаад ажилчдыг хууль бусаар ажиллуулах болон ажилд авахыг үнэн хэрэгтээ бодолцож , дуугүй хүлээн зөвшөөрсөөр ирсэн . Бас засгын газрын хариуцагч байгууллагатай үйлдвэрийн эздүүд цалингийн дээд хэмжээнээс шалтгаалан ажиллах бүтээмжийг өндөрсгөж байгаа ч ажилчдын ажиллах нөхцлийг дээшлүүлэх шаардлагыг боогдуулж байна .

Магадгүй зарим нэг хүмүүс одоогоор гадаадын ажилчид нэн түрүүнд хэрэгтэй тул ажиллуулж байгаад дараа манай эдийн засагт хэрэгцээгүй болох тэр үед нутагт нь буцааж болно гэж өнгөцхөн бодож байв ч энэ нь хөрш Япон , Америк , Герман , Франц зэрэг орны туршлагатай харицуулан үзвэл нийцэшгүй санаа юм .

Гадаад ажилчдыг ямар ч ангилалгүйгээр татан оруулаад зүй бусаар ажиллуулахыг дуугүй хүлээн зөвшөөрч , ажлын муу нөхцөл , хүний ёсноос гажууд хандахыг нэн даруй засах хэрэгтэй .

Ийм байдал нь манай орны ажилчдын ажиллах нөхцлийг улам муутгахаас гадна манай нийгмийн хүнлэг энэрэнгүй ёс суртахууны үнэ цэнийг бүхэлд нь сүйтгэх болно . Бид энэ бүгдийг зүгээр орхилгүй нээлттэй хэлэлцэн ойлголцсоноор зүй ёсны үр нөлөөтэй тогтолцоогоор шинэчлэх шаардлагатай гэж үзэж байна .

Хэрвээ ажиллах хүч оруулж ирэх болон хууль бусаар ажиллах асуудлыг нааштай шийдвэрлэх нь манай эдийн засгийн хэмнэлтэд хэрэгтэй гэсэн нийгмийн тохиролцоо бүрэлдэн тогтсон тохиолдолд , заавал эрх тэгш хууль ёсны журмын дагуу шийдвэрлэн нэгэнт манай оронд ажиллаж буй гадаад ажилчдад хамгийн багаар ажлын нөхцлийг баталгаажуулж тэдний “хүний үндсэн эрх” - ийг хамгаалах хэрэгтэй байна . Энэ бол соёлжсон орны хувьд , улс хоорондын хөршийн нөхөрлөлийг сайжруулах зам юм .

Үүний зэрэгцээ ямар ч шалтгаанаар тэдний “хүний үндсэн эрх” - нд халдашгүйг онцлон чухалчлах байна . Хууль бусаар ажиллагсдад ч гэсэн цалинг цаг тухайд нь олгох ёстой бөгөөд ялгаварлан гадуурхах ба дарамтлаж болохгүй . Энэ нь хойшлуулашгүй асуудал юм .

Өнөөдрийг хүртэл хэд хэдэн ашгийн бус байгууллагууд сайн дураараа энэ бүхэнд тусласаар ирсэн . Гэвч асуудал улам хурцдаж газар авснаар ийм зүтгэлээр огт дийлдэгдэхгүйд хүрч байна . Ийм учир өвдсөн хүнд туслах , хугацаандаа олгогдоогүй цалинг олж өгөх , тэдний ирээдүйд хамтдаа санаа тавих ажлыг улам идэвхтэй системтэйгээр зохион байгуулах шаардлагатай юм . Асуудлын ул суурийг шийдвэрлэх арга замыг биш юмаа гэхэд тэдний хүний эрхийг цаг хойшлуулж болохгүй гэсэн сайн сэтгэл цуглааны хөдөлгөгч хүч болох юм . ^

Түүнчлэн гадаад ажилчид нь бидэнтэй адил хүн бөгөөд тэд ч гэсэн үндсэн эрхээ баталгаажуулах ёстой гэж боддог хэн боловч энэ цуглаанд оролцож болно.

Өмгөөлөгч, эмч, багш, эмийн зүйч, шашны ажилтан, ажилчин, оюутан, сурагч, ерийн иргэн зэрэг учир холбогдолтой бүх хүмүүсийг оролцно гэдэгт найдаж байна.

Манай хүмүүс ч гэсэн 1960 онд уурхайчин, сувилагчаар Баруун Германруу гарч ажиллаж байсан.

Мөн хэдэн жилийн өмнө элсэн цөлийн дунд, дорнод бүс орнуудад ажиллаж байсан солонгосчууд их байсан. Одоо ч гэсэн Япон, Америкт ажиллаж байгаа нутаг нэгтнүүдээ санах хэрэгтэй.

Байдлыг солиод үзье.

Тэднийг ганцаардах, өвдөж зовход хэн тусалсан бэ?

Бид эх орныхоо эдийн засгийн хөгжилтийн хамт ёс суртахууны хөгжингүй орон болохыг хүсэж байгаа билээ. Тийм учир бид бага ч гэсэн хууль зүйн зөвлөгөө, орчуулга болон солонгос хэлний сургалт, эмнэлэгийн тусламж, бодит байдалд судлагаа хийх, системийн шинэчлэлтэд судлагаа хийх зэрэг гадаад ажилчдын хүний эрхийн асуудлыг сайжруулахад хэрэгтэй янз бүрийн ажлаар дамжуулан

тэдний хүний эрхийг хамгаалж гадаад ажилчдын асуудлыг шийдвэрлэхэд хүч нийлүүлэн ажиллах болно.

Өргөнөөр оролцоно гэж найдаж байна.

 

Байгуулагдсан өдөр ба түүхэн өөрчлөлт

Байгуулагдсан өдөр : 1992.5

Түүхэн өөрчлөлт :

1992.3.-1992.5. Чаяан хорооны Католлик сүм дээр Флиппин ажилчдад зөвлөгөө өгөх ажлыг хэрэгжүүлж эхэлсэн.

1992.5. Гадаад ажилчдын хүний эрхийн цуглааныг байгуулсан.

Төлөөлөгчөөр ШинЮүнХуан Соган дээд сургуулийн Улс төр гадаад харилцааны багш

Даргаар ПагСогҮн Хөдөлмөр бодлого төлөвлөлтийн судалгааны хүрээлэнгийн дарга

1995.2. Гадаад ажилчдын гарын авлага хэвлэгдсэн.

1995.3. 17/18 Гадаад ажилчдын асуудлаар сургалт, семинар нээгдсэн.

1994.12.-1995.3. Гадаад ажилчдын бодит байдлын талаар судалгаа хийсэн.

1995.4.4. Семинар хийсэн. /гадаад ажиллах хүчний бодлого,хүний эрхийг хамгаалах талаар/.

1995.5.30/31. Олон улсын семинар болсон. / Ази-Европын гадаад ажилчдын бодлого төлөвлөлт хамгаалалт /.

1996.2. Судалгааны тайлан гарсан. / гадаад ажилчдын бодлого төлөвлөлт хамгаалах арга хэмжээ /.

1997.3. Гадаад ажилчдын гарын авлага /нэмж зассан / хэвлэгдэн гарсан.

1997.5. “ Гадаад ажилчидтай хамтарсан нээлттэй ертөнц” мэдээллийн анхны дугаар хэвлэгдэн гарсан.

1998.7.1. Хөдөлмөр хүний эрхийн төвийн салбар байгууллагаар шилжин орсон.

 
 

Үйл ажиллагааны агуулга

•  Зөвлөгөө өгөх ажил

Зөвлөгөө нь гадаадын ажилчид Солонгост амьдарч ажиллангаа туулах бэрхшээл болон саад тотгорыг арилган, туслах үйл ажиллагаа юм. Ихэнх гарч байгаа асуудал нь цалин мөнгө олгогдоогүй, үйлдвэрийн аваарь осол гарах, олон улсын хурим, гадаад паспорттой холбоотой асуудал, нутаг буцахтай холбоотой асуудал зэрэг байна.

Зөвлөгөө өгөх үйл ажиллагаа нь 1 өдөрт 30 орчмыг хийж байна.

•  Судалгаа, шинжилгээ, хэвлэлийн ажиллагаа .

Гадаад ажилчдын бодит байдалд судалгаа хийж оновчтой бодлогыг эрэлхийлэх судалгааны ажил, судалгаа шинжилгээний ололт, үр бүтээлийг хэвлэх зэргийг хийж байна.

•  Хамтын ажиллагаа.

Гадаад ажилчдыг дэмжих байгууллагуудтай, гадаад ажилчдын хүний эрхийг хамгаалахын төлөө компанит ажил, нээлттэй хурал, сургалт зэрэг

хамтын үйл ажиллагааг хийж иржээ.

•  Бусад үйл ажиллагаа.

Эмнэлэгийн харилцан туслах холбооны салбар байгууллагын ажиллагаа.

Эмнэлэгийн харилцан туслах холбоо нь эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтийг авч чадахгүй байгаа гадаад ажилчдын төлөө байгуулагсан харилцан туслах холбоо юм. Ажилчин холбоонд гишүүнээр элсэж сард тодорхой хэмжээний мөнгө төлвөл, өвдсөн тохилдолд төлбөрийн хөнгөлөлт авч болох ба гишүүн эмчлүүлэхдээ тогтсон хамтын үйл ажиллагааны эмнэлэгт очно. Мөн эмчилгээний зардлын 50%-ыг харилцан туслах холбооноос тусална.

Үүнээс гадна солонгос хэлний сургалт болон гадаад ажилчидтай хамтран янз бүрийн соёлын болоод халамжын ажлуудыг хийж байна.
 

Хэвлэгдсэн ном , товхимол

“Гадаад ажилчдад зориулсан гарын авлага” /1995 он /1996 он /анхны/ ном хэвлэгдсэн/

“Ази-Европын гадаад ажилчдын бодлого төлөвлөлт ба хамгаалалт”/1995 он/

“Гадаад ажилчдын бодлого төлөвлөлт ба хамгаалалт” /1996 он/

“ Гадаад ажилчидтай хамтарсан нээлттэй ертөнц” сар бүрийн хэвлэл.
 
 
 
 

Сөүл хот Юнсан дүүрэг Намён дун 59-3. 2 давхар /140-160/
Утас : (02)3785-0422     FAX : (02)749-6055

* Имаил зөвшөөрөлгүй цуглуулахыг хориглоно
 
 
Хөдөлмөр хүний эрхийн төв/ Хөдөлмөр бодлого төлөвлөлтийн судалгааны хүрээлэн
/ Гадаад ажилчдын хүний эрхийн цуглаан